Шууд Chart

Номтой худаг

2020-04-04 09:42:16

Олон нийтэд "Номтой худаг" хэмээн алдаршсан Налайх дүүргийн гуравдугаар хорооны Нарангийн хэсэгт байрлах 28 дугаар худагт дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар очиж, ус түгээгч Б.Төртэй уулзлаа. Тэрбээр 2015 оноос хойш энэ худагт ажиллаж эхэлсэн бөгөөд хүүхдийнхээ зөвлөсний дагуу гэртээ байгаа номоо авч ирж ус авч байгаа хүүхэд багачууд, үйлчлүүлэгчдэд өгч уншуулж эхэлсэн байна.

Налайх дүүргийн Засаг даргын зүгээс тус номын санд уран зохиолын болон хүүхдийн ном өгсөн байна. Мөн амны хаалтгүй иргэддээ тарааж өгөөрэй гэж амны хаалт хүлээлгэж өгчээ. Удахгүй орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худгийн нөөцийн усны савыг зэвэрдэггүй саваар солихоор болсон гэдгээ танилцуулсан аж.

Ус түгээгч Б.Төр "2018 онд Засаг дарга танд танилцуулж хавтан ачуулж худгийнхаа урд талыг тохижуулсны хүчинд өнгөрсөн өвөл нуруугаа өвдтөл мөс цохисонгүй амар байлаа" гээд удахгүй орчноо тохижуулахаар төлөвлөж байгаа гэв.  

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ


Номтой худаг  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй