Шууд Chart

БНХАУ-д "Үндэсний гашуудлын өдөр" болж байна

2020-04-04 12:25:07

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс дөрөвдүгээр сарын 4-ний бямба гарагийг шинэ коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүс, мөн хүний амь аврахын төлөө халуун амиа өргөсөн эмнэлгийн мэргэжилтнүүдийг хүндэтгэх "Үндэсний хэмжээний гашуудлын өдөр" болгон зарлалаа. Энэ тухай Хятадын төв телевизээр баасан гарагт мэдээлсэн байна.

Гашуудлын энэ өдөр гадаадын дипломат газруудыг оролцуулаад улс орон даяарх бүх далбааг буулгана. Олон нийтийг хамарсан хөгжөөнт арга хэмжээнүүдийг цуцална. Мөн өглөөний 10:00 цагаас эхлэн Хятад даяар нас барагсдын дурсгалыг хүндэтгэн 3 минут дуугаа хурааж, автомашин, галт тэрэг, хөлөг онгоцны болон түгшүүрийн дохиог хангинуулах юм байна.

Албан ёсны статистикаас үзэхэд, Хятадад 2019 оны 12 дугаар сараас хойш коронавирусний халдвар авсан хүний тоо 81.5 мянгыг давж, 3300 гаруй хүн нас барсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ-д "Үндэсний гашуудлын өдөр" болж байна  
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй