Шууд Chart

Нэг л зорчигчтой галт тэрэгний түүхээс

2020-04-06 10:50:40

Галт тэрэг Японы Хоккайда (Hokkaido) арлын хамгийн хойд цэгт байрлах Ками-Ширатаки (Kami-Shirataki ) галт тэрэгний буудлын зүг нэг л хүнийг авахаар хурдлан давхисаар олон жилийг үджээ. Галт тэрэг тэр хүнийг гэрээс нь авах болон хүргэж өгөхийн тулд хоёрхон л зогсолт хийдэг байв. Тэр хүндтэй хүн бол Японы нэгэн дунд сургуулийн сурагч охин...

Яг л кино шиг... Мэдээнд дурдсанаар энэ нь хэдэн жилийн өмнө Япон орны төмөр замын компаниуд хотын төмөр замын сүлжээний төсөл боловсруулж тухайн замыг барьсан гэдэг.

Ками-Ширатаки буудал нь хол алслагдсан учир тухайн үед тээвэрлэсэн зорчигчдын тоо маш бага байжээ. Үүний улмаас тээвэрлэлтийн үйлчилгээгээ бараг зогсоосон байна. Гэвч тэд бүр хаасангүй. Учир нь тухайн замаар зөвхөн дунд сургуулийн нэг л сурагч үйлчлүүлж байгааг анзаарчээ. Яагаад гэвэл охиныг сургуулиа төгстөл нь үйлчилгээгээ үргэлжлүүлэх шийдвэрт хүрчээ. Ингээд компани зөвхөн сурагч охины хичээлийн хуваарьт тааруулан цагийн хуваарьтаа зохицуулалт хийсэн байна. Нэр нь үл мэдэгдэх охин 2016 оны гуравдугаар сард сургуулиа төгссөн бөгөөд энэ үед л төмөр замын өртөө хаалгаа барьжээ.


Нэг л зорчигчтой галт тэрэгний түүхээс  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй