Шууд Chart

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-06 11:28:29

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.06/ ээлжит мэдээлэл хийлээ.

- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 15 боллоо.
- ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк улсын иргэний шинжилгээнд "Ковид-19" халдвар илэрсэн байна.
- Нийт батлагдсан тохиолдлын 13 нь ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байна.
- Улсын хэмжээнд "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван иргэний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, нийт 248 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
- Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 184 иргэнд шинжилгээ хийхээр бэлтгэж байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2075 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж, биеийн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк иргэнээс коронавирус илэрлээ   
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй