Шууд Chart

Жорлонгийн ойролцоо үйлдвэрлэсэн пүнтүүзээ хатааж байсан нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

2020-04-06 16:18:15

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар тус үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан, ажилчдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, хувцас солих өрөө байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй зөрчил дутагдлууд илэрлээ.

Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шалан дээр хураасан бөгөөд агуулах байхгүй байна.

Гадна орчин бохир, пүнтүүзийг гадаа талбайд нүхэн жорлонгоос 3-4 метр зайд хатаахаар байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Иймд үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэллээ.

Эх сурвалж: НМХГ


Жорлонгийн ойролцоо үйлдвэрлэсэн пүнтүүзээ хатааж байсан нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй