Шууд Chart

Тэрэлжид гарсан ой хээрийн түймрийг унтраажээ

2020-04-06 17:22:20

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тэрэлжийн чиглэлийг зорих зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Хаврын хуурайшилтай цаг үед амрагчдын анхаарал болгоомжгүйгээс үүдэн ой хээрийн түймэр гарч байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 5-нд Налайх дүүргийн 6 дугаар хороонд 6 га газарт түймэр тархаж, нутгийн иргэд оршин суугчдаас гадна Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч 4 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулж унтраалаа.

"COVID-19" цар тахлын тархалтын улмаас улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэн, иргэд та бүхнийг гэртээ байхыг уриалж байна.

Цар тахлын улмаас 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажлыг хүндэтгэн, ой хээрийн түймрээс хамтдаа урьдчилан сэргийлье. Хүн нэг бүрийн хариуцлага, сонор сэрэмж нэн чухал гэдгийг алхам бүртээ тунгаан бодож, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. 

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ


Тэрэлжид гарсан ой хээрийн түймрийг унтраажээ   
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй