Шууд Chart

Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил эрчимтэй хийгдэж байна

2020-04-06 18:04:27

Дэлхий нийтэд тархаад буй "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 132 мянган аж ахуйн нэгж байгууллагад болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Ирэх тавдугаар сарын 1-ний дотор гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлонг ариутгаж халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн бөгөөд цаашид жил бүр халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхаар болжээ.

Мөн тэрбээр хаврын улирал эхэлж хуурайшилттай байгаа энэ үед иргэд ууланд гарч агаар салхинд зугаалахдаа гал алдсан цөөнгүй тохиолдол илэрсэн учраас гал түймрийн аюулаас сэрэмжлүүллээ. 


Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил эрчимтэй хийгдэж байна  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй