Шууд Chart

“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна

2020-05-12 13:12:59

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран  үзэгч, сонсогч  хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна.   

 Зорилго:

Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.

Уралдааны хугацаа:

Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд багтааж зөвхөн гэртээ гар утсаараа дүрс бичлэг хийн 2020 оны 5 дугаар сарын 05-наас 5 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цаг mymusic@mnb.mn цахим хаягаар хүлээн авна. Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ.

Хамрах хүрээ, сэдэв:

Уралдаанд зориулсан бүтээл нь “МИНИЙ БЯЦХАН ТАЙЗ” нэрийн дор үндэсний болон сонгодог хөгжмөөр тоглож өрсөлдөнө. Уралдааны шалгаруулалтын ангилал нь мэргэжлийн сургуулийн, хөгжим сонирхогч хүүхдийн гэсэн 2 ерөнхий ангилалтай байна.

Сонирхогчийн ангилал:

  • 5-11 нас
  • 12-16 нас

Энэ ангилалд оролцох хүүхдүүд өөрийн тоглодог хөгжмийн бүтээлийг дэвсгэр хөгжимтэй тоглож болно.

Мэргэжлийн ангилал:

  • 5-11 нас
  • 12-16 нас

Энэ ангилалд мэргэжлийн сургуулийн сурагчид оролцох бөгөөд дэвсгэр хөгжимгүй тоглоно.

Шагналын сан:

 
 

Ангилал

Нас

Байр

Тоо

Шагнал

1

 Мэргэжлийн

5-11

1-р байр

1

Yamaha F51 даралтат хөгжим

2

2-р байр

1

Yamaha PSS-A50

3

3-р байр

1

Medeli хөгжим

4

Тусгай

1

Даралтат хөгжим

5

12-16

1-р байр

1

Medeli A810 даралтат хөгжим

6

2-р байр

1

Medeli A300 даралтат хөгжим

7

3-р байр

1

Даралтат хөгжим Medeli

8

Тусгай

1

Medeli даралтат хөгжим

9

 

 Сонирхогчийн

5-11

1-р байр

1

Yamaha F51 даралтат хөгжим

10

2-р байр

1

Yamah PSS F30 даралтат хөгжим

11

3-р байр

1

Yamah PSS F30 даралтат хөгжим

12

Тусгай

1

Medeli

13

 12-16

1-р байр

1

Yamaha PSR E363даралтат хөгжим

14

2-р байр

1

Yamaha PSS-A50

15

3-р байр

1

Ukulele хөгжим

16

Тусгай

1

Medeli Даралтат хөгжим

 

Нийт шагналын сан

 

 

 

8,000,000.00

Тавигдах шаардлага:

  • Уралдаанд дүрс бичлэгээ илгээхдээ дуу дүрсний чанарыг гэр бүлийнхнээсээ зөвлөгөө авч бэлдсэн бичлэгээ илгээнэ.
  • Бичлэгийн үргэлжлэх хугацаа 2 минут хүртэл байна.
  • Зөвхөн гар утсаар, гэртээ бичсэн бичлэг байна.
  • Нэг хүүхэд нэг бичлэг илгээнэ.
  • Бүтээлээ цаг mymusic@mnb.mn цахим хаягаар илгээнэ.
  • Тухайн бүтээлийг тоглосон хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг бичлэгийн тайлбарын хамт хавсаргана.

Уралдааныг дүгнэх:

Уралдааныг 2020 оны 5 дугаар сарын 25-наас 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд  МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ТОТАЛ МЮЗИК компанийн мэргэжилтнүүд хамтран дүгнэж шилдэг хөгжимчин хүүхдийг  шалгаруулна.

Холбоо барих утасны дугаар: 80807630

Зохион байгуулагч:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ

ТОТАЛ МЮЗИК ХХК


“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй