Шууд Chart

Цахим спортын “Tiger” баг хоёр лигонер тоглогч элсүүлж магадгүй

2020-05-18 14:07:05

Монголын цахим спортын “Tiger” баг энэ сарын эхээр CS:GO тоглоомын Азийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус баг “ncl”, “nin9” нэртэй тоглогч нарын оронд нь Данийн өндөр зэрэглэлийн тамирчдын нэг “snappi” болон Германы “BIG” багт хүчин зүтгэж байсан “smooya” нарыг элсүүлэхэд ойрхон байгаа талаар CS:GO тоглоомын хамгийн том эх сурвалж HLTV мэдээлсэн байна.

Сонирхуулахад, “Snappi”, “smooya” нар нэгдүгээр зэрэглэлд дэлхийн топ багуудын эсрэг тоглож байсан туршлагатай тамирчид юм. Тухайлбал, “smooya” CS:GO тоглоомын хамгийн нэр хүндтэй “ESL One Cologne” тэмцээнд багаараа хоёрдугаар байр эзэлж байжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цахим спортын “Tiger” баг хоёр лигонер тоглогч элсүүлж магадгүй  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй