Шууд Chart

БНСУ: Гэрээт ажилчдын анхааралд...

2020-05-20 11:14:13

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: БНСУ-д коронавирусний цар тахал намжиж, түр хугацаагаар нутаг буцсан гадаадын ажилчид эргэн ирж байна. Энэ дагуу хорио цээр, тусгаарлалтын дэглэмийн шинэ журмыг мөрдөх болж байна. Энэ журмын дагуу түр хугацаанд нутаг буцсан гэрээт ажилчид БНСУ-д ирэхээсээ өмнө ажил олгогчидтойгоо урьдчилан холбогдож, тусгаарлах байрны асуудлаа баталгаажуулсан байна.

Түүнчлэн аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас томилогдон ажиллаж буй (EPS CENTER) төвөөс тодорхойлолт (CONFIRMATION OF SELF-QUARANTINE) авсан байх шаардлагатай байна. Энэ төвүүд нь:

- тухайн гэрээт ажилчны хүсэлтийн дагуу БНСУ-д тусгаарлах байрны талаар тодруулж тодорхойлолт хийж өгнө.

- Гадаадын гэрээт ажилчин тодорхойлолт авсны дараа БНСУ-руу зорчих онгоцны тийз авна.

- Зочид буудал, мотель, гэстхаусыг тусгаарлах байрны шаардлага хангахгүй гэж үзнэ. 1 хүн 1 өрөөнд байрлах журмыг мөрдөнө.

- Тухайн улс дахь EPS төв нь гэрээт ажилчинд тодорхойлолтыг англи эсвэл солонгос хэлээр 2 хувь гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

- Гэрээт ажилчны хувийн байр нь стандартын шаардлага хангахгүй тохиолдолд орон нутгийн засаг захиргаанаас заасан тусгаарлах байрыг төлбөртэй ашиглахаар шинэ журамд заасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ: Гэрээт ажилчдын анхааралд...  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй