Шууд Chart

Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ

2020-05-22 10:34:33

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ тавдугаар сарын 21-ний өдрийн 18:11 цагийн үед Кансай бүсийн Осака, Киото, Хоёго гэсэн 3 хот, мужид тавиад буй "онц байдал"-ын дэглэмийг цуцалж, Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор илэрхийлэв.

Япон Улсын Парламентаар энэ оны 3 дугаар сарын 13-ны өдөр соёрхон баталсан “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-д заасны дагуу Кансай бүсийн гурван мужид “онц байдал”-ын дэглэмийг цуцлах шийдвэрийг гаргахын өмнө Эдийн засгийн сэргээн босголтын сайд Я.Нишимура Парламентийн дээд, доод танхимын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, дээрх хот мужуудад тавиад буй “онц байдал”-ыг хэсэгчлэн цуцлах тухай Мэргэжилтнүүдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг танилцуулав.

Тэрбээр Осака, Киото, Хёого гэсэн 3 хот, мужид тавиад буй онц байдлын дэглэмийг цуцалж, харин Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид үргэлжлүүлэх зөвлөмж, чиглэлтэй нийцэж байгааг мэдэгдэв.

Эх сурвалж: Япон дахь Монгол Улсын ЭСЯ


Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ   
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй