Шууд Chart

АНУ ОХУ-д амьсгалын 200 аппарат тусламжийн шугамаар илгээж байна

2020-05-22 11:03:57

АНУ-ын засаг захиргаа цар тахлын дэгдэлт өндөр байгаа ОХУ-д тусламж болгон хиймэл амьсгалын 200 аппарат илгээж байгаа юм байна. Үүнээс гадна дэлхийн 60 гаруй улсад хиймэл амьсгалын 15 мянга орчим аппарат тусламжийн шугамаар өгөхөөр төлөвлөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга нь мэдэгджээ.

Өчигдөр Америкийн засгийн газрын тусламж буюу хиймэл амьсгалын 50-н аппаратыг хүргэх Си-17 нисэх онгоц Чарлстоны цэргийн баазаас Москва руу хөөрчээ. ОХУ-д тусламжаар өгч байгаа амьсгалын аппарат, түүний дагалдах хэрэгсэл болон тээврийн зардал нийт 4,7 сая америк доллар болж байгаа юм байна. Вашингтон цар тахлын хүнд үед ОХУ-д тусламжийн гараа сунгаж байгаа нь сүүлийн жилүүдэд хүйтэрсэн харилцаагаа сайжруулах, яриа хэлэлцээний үүд хаалга нээлттэй гэдгээ илэрхийлж байгаа нэг талын чармайлт гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ОХУ-д амьсгалын 200 аппарат тусламжийн шугамаар илгээж байна  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй