Шууд Chart

Сингапур улс анх удаа цахим шүүх хурлаар цаазын ял оноов

2020-05-22 11:18:37

Сингапур улсын түүхэнд анх удаа шүүгч гэмт хэрэгтэнд цаазын ялыг зайнаас, цахим орчноор оноосон тохиолдол болжээ. Сингапурын шүүх 2011онд хар тамхи хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдоод баривчлагдсан Малайзын иргэнд холбогдох хэргийн шүүх хурлыг цахим хурлын гол хэрэгсэл болж байгаа Зүүм аппликэйшн ашиглан явуулжээ.

Малайзын иргэний өмгөөлөгч үйлчлүүлэгч нь давж заалдах шатны шүүхэд хандана гэдгийг мэдэгдсэн байна. Сингапур улс цар тахлын улмаас 3-р сарын нэгэн хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон учраас яаралтай шүүх ажиллагааг цахим хэлбэрээр явуулж байгаа юм байна. Сингапур нь хар тамхины гэмт хэрэгт хатуу ял шийтгэл оногдуулдаг орнуудын нэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сингапур улс анх удаа цахим шүүх хурлаар цаазын ял оноов  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй