Шууд Chart

Эквадор улс эдийн засгийн хямралын улмаас элчин сайдын яамдаа хааж байна

2020-05-22 11:24:22

Эквадор улс "Ковид-19" цар тахлын улмаас эдийн засгийн хямрал нүүрлэх төлөвтэй байгаатай холбогдуулан төсвөө хэмнэх үүднээс гаднын улс орнууд дахь хэд хэдэн элчин сайдын яам болон төрийн байгууллагуудыг хаахаар болжээ.

Тус улсын ерөнхийлөгч улсын төсвөө 4 тэрбум доллараар хэмнэх төлөвлөгөөгөө радио телевизээрээ дамжуулан ард түмэндээ танилцуулахдаа хилийн чанад дахь зарим дипломат төлөөлөгчийн газруудаа хаах болсноо зарласан байна. Тухайлбал Иран, Никарагуа, Малайз зэрэг орнуудад суугаа элчин сайд нараа эгүүлэн татаж, зөвхөн зэрэг цол доогуур дипломат ажилтнаа үлдээх юм байна. Мөн Мексик, Венесуэлд суугаа консулын газруудаа түр хаахаар болжээ. Эквадор улс өмнө нь Алжир, Нигер, Беларус, Этиоп, Ангол зэрэг орнууд дахь дипломат төлөөлөгчийн газруудаа хаажээ.

Тус улсын ерөнхийлөгч Ленин Морено одоогоор нийт 40 гаруй элчин сайдын яамд болон төрийн байгууллагуудыг хааж, цаашид төрийн данхар бүтцийг хумих, цомхотгох ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Эквадор улс нь "Ковид-19" цар тахлаас өмнө өр зээл нь нэмэгдэж, газрын тосноос хамаарал нь өссөнтэй холбогдуулж, эдийн засгийн хүнд байдалд орсон юм байна. Цар тахлын улмаас тус улсад 34 мянга гаруй хүн халдвар авч, 2800 гаруй хүн нас баржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эквадор улс эдийн засгийн хямралын улмаас элчин сайдын яамдаа хааж байна  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй