Шууд Chart

Нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авч дууслаа

2020-05-22 11:31:05

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 5 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дууслаа.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгууллаа гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.


Нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авч дууслаа  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй