Шууд Chart

АНУ долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг Вашингтонд зохион байгуулахаар судалж байна

2020-05-22 12:02:29

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг цахимаар бус нүүр тулсан байдлаар Вашингтонд зохион байгуулах боломжийг судалж байгаагаа мэдэгджээ. Энэ оны 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг энэ оны 6-р сард Мэрилэндийн Кэмп-Дэвидэд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч "Ковид-19" цар тахалтай холбогдуулан хурлыг цахим хэлбэрээр хийж магадгүй гэдгээ Трамп ерөнхийлөгч өнгөрсөн 3-р сард мэдэгдэж байсан юм.

Харин өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч "7-гийн бүлгийн дээд уулзалтыг анх товлосон өдөр нь товлосон газартаа зохион байгуулахаар ярилцаж байна. Энэ бүлгийн бусад улс орнууд ч хэвийн амьдралдаа эргэн орж байна. Энэ уулзалтыг Кэмп Дэвидэд зохион байгцуулснаар аж байдал бүх талаар хэвийн болж буйн томоохон илэрхийлэл болох болно” гэж твиттер хуудсаараа мэдэгджээ. Эдийн засаг, аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч орнуудын 7-гийн бүлэгт АНУ, Франц, Британи, Герман, Итали,Япон Европын холбоо багтдаг. Энэ бүлэг дэлхийн нийт ДНБ-ийн 46 хувийг бүрдүүлж байна.

Цагаан ордны тэргүүн эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээхийн төлөө тууштай чармайлт гаргаж байгаа үед олон улсын хурлыг хүлээн авах төлөвлөгөө танилцуулж байна. Өөрөөр хэлбэл Трампын энэ алхам АНУ олон улсын дээд уулзалтыг хүлээн авч, амьдрал хэвийн байдалдаа эргэн орж байгааг харуулах зорилготой гэж ажиглагчид таамаглаж байна. Сая мягмар гарагт АНУ-ын 50 муж улс бүгд эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээж байгааг дэд ерөнхийлөгч Майк Пенс зарласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг Вашингтонд зохион байгуулахаар судалж байна  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй