Шууд Chart

Иргэд төрийн үйлчилгээг сумаасаа цахимаар авах боломж бүрдлээ

2020-05-22 12:04:59

Монгол Улсын төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-MONGOLIA төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран өчигдөр аймаг сумын ажилтнуудад “Төрийн зарим үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим болон операторын горимоор үзүүлэх чиг үүрэг бүхий нэгдсэн портал систем болон төрийн байгууллагуудын дотоод удирдлагын систем”-ийг эзэмшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Иргэд өмнө нь Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас 24 нэр төрлийн үйлчилгээ авдаг байсан бол сумдад төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал систем WWW.E-MONGOLIA.MN, төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем WWW.ERP.E-MONGOLIA.MN систем нэвтэрснээр 54 төрлийн лавлагаа тодорхойлолтыг аль ч сумын ЗДТГ-ын төрийн үйлчилгээний оператораас авах боломжтой болж байна. Цаашид төрийн бүх үйлчилгээг цахимаар авах юм. Үүнээс гадна интернеттэй нөхцөлд 24 цагийн турш www.e-mongolia.mn портал сайтруу хандаж гар утас, суурин компьютероосоо ч төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэнэ.

Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах иж бүрэн компьютер, 3 үйлдэлт принтер, үнэлгээний төхөөрөмж, тоон гарын үсэг тээгч төхөөрөмж, телефон аппарат зэрэг 5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг сум бүрт гардуулсан юм.

Эх сурвалж: Баян-Өлгий Аймгийн Засаг Даргын Тамгын Газар


Иргэд төрийн үйлчилгээг сумаасаа цахимаар авах боломж бүрдлээ  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй