Шууд Chart

Хэрмэн дэнжийн гүүрийг барих ажил 60 хувьтай үргэлжилж байна

2020-05-22 13:01:59

Төв аймгийн Өндөрширээт сумын хэрмэн дэнжийн гүүрийн жижиг арлын далан 2011 онд үерийн улмаас сэтэрч, Баянтуулын 1 дүгээр багийн иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон. Энэ даланг Баянтуул 1-р багийн иргэд 2013, 2017 онд өөрсдийн хүч, хөрөнгөөр засварлаж янзалсан боловч 2019 онд хүчтэй үерийн улмаас засварлагдахааргүй болжээ.

Иймээс Баянтуул 1 дүгээр багийн иргэд өөрсдөө санал, санаачилга гарган хуучин жижиг гүүр байсан суурин дээр 21 метр урт, 3м өргөн гүүр барихаар төлөвлөн гүүрний ажлыг эхлүүлсэн байна. Одоогоор ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна. Энэ ажилд багийн 84 иргэн оролцож, 13 портер машин ашиглаж байна. 

 

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


Хэрмэн дэнжийн гүүрийг барих ажил 60 хувьтай үргэлжилж байна   
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй