Шууд Chart

"Алуурчин авлига"

2020-05-22 14:17:39

Эх сурвалж: https://anticorruptiondigest.com

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын тооцооллоор дэлхий нийтийн хэмжээнд худалдан авалтад зарцуулагдаж байгаа хөрөнгө мөнгөний 25 хүртэлх хувь нь авлигад зарцуулагдаж байна. Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд нь дэмжлэг болох зорилгоор олон тэрбум долларыг хөгжиж байгаа орнуудад өгч байгаатай холбогдуулан энэ их хөрөнгө мөнгө очих газраа, хэрэгтэй хүмүүстээ хүрч байгаа эсэхийг нягтлан шалгах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Африк тивийн хувьд ковид-19 нь цагийн механизм нь ажиллаад эхэлсэн тэсрэх бөмбөг болжээ. Зарим эрсдэлүүдийг аль хэдийн албан ёсоор мэдээлж эхлээд байна. Тухайлбал эрүүл мэндийн сул тогтолцоотой бөгөөд ачаалал нь хэтэрчихээд байгаа Африкийн арван оронд амьсгалын аппарат ганц ч алга. 11 сая хүнтэй Өмнөд Суданд дэд ерөнхийлөгчийнх нь тооноос цөөн амьсгалын аппарат ажиллаж байх жишээтэй. Тивийн хэмжээнд хүнсний хангамж тогтворгүй байгаа ба аль хэдийн тасалдаж эхэлсэн. Гадагшаа дүрвэсэн болон дотооддоо нутаг орноосоо дайжсан 18 сая хүн байгаа бөгөөд тэд хамгийн эрсдэлтэй бүлэг болоод байна. Гэхдээ ковид-19-тэй тэмцэхэд саад тотгор болж байгаа нэг том хүчин зүйлийг төдийлөн хайхрахгүй байгаа юм. Энэ бол өргөн хэмжээнд тархаад байгаа авлига юм.


"Алуурчин авлига"  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй