Шууд Chart

Комиссар Д.Батбаатар агсны нэрэмжит дурсгал, хүндэтгэлийн талбайг байгууллаа

2020-05-22 15:34:39

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын  бие бүрэлдэхүүн комиссар Д.Батбаатар агсны нэрэмжит дурсгал, хүндэтгэлийн талбайг байгууллаа.

Комиссар Д.Батбаатар агсан нь тус аймгийнх бөгөөд  2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар яваад амь эрсэдсэн юм.

 Амь эрсэдсэн баатарлаг эрсийн гэгээн дурсгалд зориулан үйлс гавьяаг нь мөнхлөх, залуу хойч үедээ таниулах зорилгоор гэрэлт хөшөө бүхий хүндэтгэлийн талбайг өөрсдийн санаачлагаар бүтээлээ  гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Комиссар Д.Батбаатар агсны нэрэмжит дурсгал, хүндэтгэлийн талбайг байгууллаа  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй