Шууд Chart

Ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийж байна

2020-05-22 15:47:30

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, Зөрчлийн тухай, Байгаль орчны багц хууль, норм дүрмийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгдөггүй, тусгайлсан цэгт нийлүүлдэггүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Зөрчил гаргасан 7 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчил аргилгах талаар улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүллээ. Мөн Covid-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч, мэдээлллээр ханган ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ


Ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийж байна  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй