Шууд Chart

Хүн ам орон сууцны 2010 оны Улсын тооллогоор Монгол Улсын хүн ам 2.647.545 байжээ

2020-05-22 16:19:53

Тооллогын тухай тусгайлсан хуулийн хүрээнд зохион байгуулж явуулсан анхны тооллого юм. Хүн ам орон сууцны 2010 оны Улсын тооллогоор Монгол Улсын хүн ам 2 сая 647 мянга 545, нийт 713 мянга 780 өрх байжээ.

Монгол Улсын хүн ам 1918 оноос 2010 он хүртэлх 92 жилийн хугацаанд 4.2 дахин өсжээ. 2010 оны улсын тооллогоор нийт иргэдийн бичиг үсэг тайлагдалтын хувь 98.3 байсан байна.

Энэхүү судалгаанд хүн амын боловсролын төвшинг олон улсын жишиг, өмнөх тооллоготой зэрэгцүүлэхүйц байдлаар 10, түүнээс дээш насаар, бичиг үсгийн мэдлэгийг 15, түүнээс дээш насаар тус тус тооцож гаргасан болно.

2000 онд 10, түүнээс дээш насны боловсролтой хүн амын дотор бага боловсролтой 23.4 хувь, бүрэн бус дунд /суурь/ боловсролтой 25.1 хувь, бүрэн дунд боловсролтой 21.0 хувь, техник мэргэжлийн дунд боловсролтой 3.6 хувь, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 7.6 хувь, дээд боловсролтой 7.6 хувь байсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Хүн ам орон сууцны 2010 оны Улсын тооллогоор Монгол Улсын хүн ам 2.647.545 байжээ  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй