Шууд Chart

Халдварт өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурсан байна

2020-05-23 10:46:55

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өнөө жил 37 хувиар буурсан үзүүлэлт гарч байна. Жилийн энэ үед бохир гараар дамжин халдварладаг 29-32 төрлийн халдварт өвчин бүртгэгддэг байсан бол энэ жил 27 төрлийн халдварт өвчин бүртгэгдсэн. Энэ нь шинэ төрлийн коронавирус гарсантай холбоотой иргэд гараа тогтмол угааж, ариун цэврээ сайтар сахисантай холбоотой гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.  /2020.05.22/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Халдварт өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурсан байна  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй