Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

2020-05-24 08:32:21

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно.

2020 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи  их төлөв хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгороор 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хагаст, 26, 28-нд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

 


Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй