Шууд Chart

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлэхээр болов

2020-05-25 09:35:42

2020 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар "Боловсролыг дэмжих жил" болгож, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Багшийн мэдлэг, ур чадвар, шинээр санаачлан хийж буй бүтээлч ажлыг бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх зорилгоор БАГШ БАГШААСАА СУРАЛЦЪЯ уралдааныг зарласан. Нийт 27 төсөл ирснээс 5, 4 дүгээр сургууль, 8, 23 дугаар цэцэрлэг, Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн багшийн төсөл шалгарч санхүүжилт авах "БАТЛАМЖ"-аа гардан авлаа.

Монгол ахуй, уламжлалт аж төрөх ёс, үндэсний хэл, өв соёлыг эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх орчинг бүрдүүлэх зорилгоор МОНГОЛ ЁС ЗАНШЛАА ДЭЭДЭЛСЭН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ төслийн уралдааныг зарласан. Нийт 24 сургууль, цэцэрлэгээс төсөл ирсэн ба 5 сургууль, 5 цэцэрлэгийн төслийг шалгаруулж санхүүжүүлэхээр боллоо.

Монголын мэдээ сувгийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч А.Үүрийнтуяа


Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлэхээр болов  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй