Шууд Chart

Цахим сургалт зохион байгуулав

2020-05-25 10:18:36

Нийслэлийн Онцгой байдлын газраас Аврах анги 105, Гал түймэр унтраах, аврах ангиудын няравуудын сургалтыг цахимаар зохион байгууллаа. Сургалтаар анхан шатны материал, түүнийг хөтлөх,  агуулахын бүртгэл, бараа материалын тайлан,  хөрөнгийн тооллого, кассын тайлан, үндсэн хөрөнгийн тайлан бэлтгэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн юм.

Сургалтын төгсгөлд нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Урантулга нар үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Цахим сургалт зохион байгуулав  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй