Шууд Chart

БНСУ-ын ахлах сургуулийн хичээл түгшүүртэй байдлаар эхэлжээ

2020-05-25 11:49:31

Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.

Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн 2 сурагч коронавирусний халдвар авсан нь батлагдсан. Инчёоны Боловсролын газар Инчёон хотын 5 дүүргийн 66 ахлах сургуулийн сурагчдыг гэрт нь нэн даруй буцаах шийдвэрийг гаргасан байна.

Дээр дурдсан 66 ахлах сургуулийн танхимын сургалтыг 2 өдөр үргэлжлүүлэн зохион байгуулж, 5 дугаар сарын 22-ны өдрөөс танхимын сургалтыг хэсэг хугацаанд зогсоож, ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг цахимаар гэрээс нь авах арга хэмжээг авахаар болжээ.

Коронавирусний халдвар авсан хоёр сурагчийн нэг нь халдварыг фитнес клубээс авсан байх өндөр магадлалтай юм байна. Тэрээр фитнест явсан өдрөө 145 хүнтэй хамт дасгал хийж, 700 орчим хүнтэй харьцсан мэдээ байна.

Эх сурвалж: БСШУСЯ


БНСУ-ын ахлах сургуулийн хичээл түгшүүртэй байдлаар эхэлжээ  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй