Шууд Chart

Системийн инженер сонгон шалгаруулж авна

2020-05-25 12:27:35

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Техникийн төвд Системийн инженер сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

•    Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй.
•    Windows server OS, сервер программ хангамж, хэрэглээний программыг суулгах, тохиргоо хийх
•    Linux үйлдлийн систем, сервер программ хангамж, хэрэглээний программыг суулгах, тохиргоо хийх
•    MySql, MsSQL өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай,
•    Багаар ажиллах чадвартай,
•    МТ-ийн бүхий л бодолго, журам, стандартыг ойлгож, мөрдөх,
•    Сахилга бат, хувийн зохион байгуулалт сайтай байх,
•    Хөрвөх чадвартай /систем админ/
•    Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
•    Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл:

1.    Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
2.    Дэлгэрэнгүй анкет, 1 хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
3.    Их дээд сургууль төгссөн диплом бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4.    Иргэний үнэмлэхийн хуулбар

Холбоо барих:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,
Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Утасны дугаар: 11325802

Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com


Системийн инженер сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй