Шууд Chart

УОК-ын 22 дэх удаагийн өргөтгөсөн хуралдаан боллоо

2020-05-25 14:14:31

Улсын онцгой комиссын 22 дэх удаагийн өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн өргөтгөсөн хурлаар улс оронд тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Өргөтгөсөн хуралдаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл хийж, "Манай улсад коронавирусний халдвартай гэж тогтоогдсон нэг хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжээд байна. Нийт 141 хүнээс 33 хүн ийнхүү эдгэрээд байна. Одоо 108 хүн эмчлүүлж байгаа" гэв.

Мөн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын Онцгой комисс энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Хуралдааны үеэр өндөржүүлсэн бэлэн байдлыг хугацааг 2020 оны 6 сарын 30-ныг дуустал сунгах саналыг УОК гаргалаа. Тус хурлын эхний хэсэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл өгч, үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.

Дараа нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах саналыг комиссын гишүүд санал нэгтэй дэмжиж,  Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болов.

 


УОК-ын 22 дэх удаагийн өргөтгөсөн хуралдаан боллоо  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй