Шууд Chart

Цаг агаар энэ 7 хоногт...

2020-05-25 15:05:02

2020 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 2-ныг хүртэлх
8 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Ихэнх хугацаанд бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүн байна -

Хур тунадас: 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн  зүүн хэсгээр бага зэргийн бороо, 27-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх  хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн  аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 1-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: 27-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28, 1-нд ихэнх нутгаар, 29, 30-нд зарим газраар, 31-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар,  секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байх төлөвтэй.


Цаг агаар энэ 7 хоногт...  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй