Шууд Chart

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа

2020-05-25 17:03:07

УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч А.Билэгт, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Батдорж, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Дэлгэрмаа нар  багтан ажилласан юм.

 Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цартахалаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Шинэ Коронавирус (COVID-19)-т  халдварын сэргийлэлт, хяналт”, Ослын удирдлагын систем”, “Коронавирусийн үед хийх халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа”, “Go data” аппликейшны хэрэглээ болон цар хүрээ”, “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.  

Сургалтад аймгийн Онцгой комисс, Сайншанд, Замын-Үүд сумдын шуурхай штабын бүрэлдэхүүн удирдах бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд хурандаа Б.Ууганбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй