Шууд Chart

Тарвага агнахыг хориглоно

2020-05-26 10:11:06

Ард иргэдийн анхааралд: Үхсэн тарваганд хүрэхгүй, тарвага агнахгүй, өөрийгөө болон бусдыг хамгаалж, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллахыг анхаарна уу.

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Цэнгэл сумын Шарговь гэдэг газраас тарвага үхсэн тухай дуудлага хүлээн авч Мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч Т.Ташкен, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Талгатбек, 7 дугаар багийн Засаг дарга А.Алтынгүл нар дуудлага өгсөн малчидтай уулзаж, тухайн орон нутгийн ойролцоо байрлах малчидтай тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч, цаашид үхсэн тарвага байвал дуудлага өгч ажиллахыг мэдэгдсэн байна.

Тус газарт 2020 оны 05 дугаар 08-ний өдөр Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг тус газарт ариутгал, халдваргүйтгэл хийж, үхсэн тарваганаас дээж авч ажиллалаа.


Тарвага агнахыг хориглоно  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй