Шууд Chart

ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ

2020-05-27 09:43:22

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” тус хилийн боомтод ажиллаж байгаа юм.

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн гал тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөх ажиллаагааг явуулж байна.

Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ хичээлийн жил дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй