Шууд Chart

Японы сургуулиуд хичээлийн танхимыг ингэж өөрчилжээ

2020-05-27 16:45:49

Шинэ коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсын зарим сургуулиуд ажиллахгүй байгаа бол зарим сургуулиуд нь танхимын сургалтаа эхлүүлэх гэж бүхий л арга хэмжээг авч байгаа талаар тус улсын хэвлэл мэдээлэл онцолсон байна.

Тухайлбал, Точиги мужийн Ояама хотын Кину дунд сургууль нь сурагчдаа бүлэг бүлгээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн Даваа гарагт сургуулийн нийт сурагчдын тал хувь нь буюу 124 сурагч сургуульдаа ирсэн. Агаар дуслын замаар халдварыг тараахгүйн тулд сургуулийн багш, ажилчид нь сурагчдын ширээнд гялгар хаалт байрлуулж, бүх талд нь хоосон ширээ байхаар сурагчдыг суулгаж байгаа юм байна.

Эх сурвалж: БСШУСЯ


Японы сургуулиуд хичээлийн танхимыг ингэж өөрчилжээ  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй