Шууд Chart

Зочид буудлуудыг хөл хорионы төв болгон сонгох явцад хээл хахууль нэхсэн асуудлыг шалгаж эхлэв

2020-05-28 15:41:41

Эх сурвалж: https://www.bangkokpost.com

Зочид буудлын эздээс буудлыг нь хөл хорионы төв болгож өгнө хэмээн мөнгө нэхсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар Батлан хамгаалах яам мэдэгдэв. Зочид буудлуудаас ирсэн мэдээллийн дагуу шалгах хангалттай үндэслэл байгаа талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Конгчийп Тантраванич мэдэгдсэн байна. Тэрээр “Зүүн бүсийн зочид буудлын нийгэмлэгийнхэн хөл хорионы төв болгож өгнө хэмээн мөнгө нэхсэн асуудлыг хөндсөн” гэв.

Тэрээр батлан хамгаалах салбарын болон Нийтийн эрүүл мэндийн яамны нэг ч албан хаагч энэхүү үйл ажиллагаанд холбогдоогүй, хэрэв ийм асуудал гарсан нөхцөлд хатуу арга хэмжээ авна гэсэн болно. Хэрэв эдгээр байгууллагын албан хаагчтай холбоотой асуудал байвал сахилгын болон эрүүгийн хариуцлага тооцох асуудал гарна гэдгийг тэрээр тэмдэглэв. Тай медиагийн мэдээллээр бол хэд хэдэн сэжигтэн Паттая дахь зочид буудлын үйлчилгээ эрхлэгчдэд хандан хэрэв зочид буудал нь сонгогдсон нөхцөлд төрөөс олгож буй мөнгөний үнийн дүнгийн 40 хүртэл хувийг зуучилсны хөлсөнд авахаар ярьсан гэжээ.

Хөл хорионы төв болгон ашиглаж буй зочид буудлуудад нэг хүний нэг өдөрт 1000 бат олгож буй юм. Тус улс 14 хоногийн хөл хорионы дэглэм мөрдөж байгаа ажээ. Батлан хамгаалах яам болон Нийгмийн эрүүл мэндийн яам нь 2 дугаар сараас хойш хилийн чанадаас ирж буй иргэдийнхээ 14 хоногийн хөл хорионы асуудлыг зохицуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар корона вирусийн дэгдэлтийн улмаас хилийн чанадаас 80000 гаруй иргэдээ татан авч хөл хорионы төвүүдэд байршуулаад байгаа юм. Шалгалтын ажиллагааг урагшлуулахад бизнесийн төлөөллийнхөн мэдээлэл өгч байхын чухлыг Нийтийн эрүүл мэндийн яамны сайд Анутин Чарнвиракул онцлов. 


Зочид буудлуудыг хөл хорионы төв болгон сонгох явцад хээл хахууль нэхсэн асуудлыг шалгаж эхлэв  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй