Шууд Chart

“Хүний эрх хамгаалагч Зоригтон” уралдаанд МҮОНР-ийн сэтгүүлч Д.Батцэцэгийн бүтээл түрүүллээ

2020-05-28 16:05:05

Монголын Эмнести интернэшнл, “Оюу толгойн хяналт” ТББ-аас хамтран зохион байгуулсан “Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найрууллын уралдааны дүнг өнөөдөр зарлалаа. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын үүрэг роль, тэдэнд тулгарч буй сорил бэрхшээлийн талаар олон нийтэд таниулахаар сэтгүүлч, нийтлэлчдийн дунд зарласан “Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найруулал бичих уралдаанд радио, сонин, мэдээллийн сайтын 19 сэтгүүлч, нийтлэлч 21 бүтээл хүргүүлжээ. Ийн тус уралдааныг хөндлөнгийн сэтгүүлчид, хүний эрх хамгаалагчдаас бүрдсэн таван шүүгч дүгнэж, шагналт байрыг дараах бүтээлүүд эзэлсэн юм.

Тодруулбал, бол дэд байрт “Монголын Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэнгийн “Говийн чулуун зоригтон”, гуравдугаар байрт сэтгүүлч Д.Даваадулам “Тэнцвэргүй тулааны хамгаалалтгүй хамгаалагч”, МҮОНРТ-ийн www.mnb.mn сайтын сэтгүүлч Т.Болор-Эрдэнийн “Бүүгл” бүтээл шалгарлаа.

Мөн сэтгүүлч Ю.Ариунзаяагийн “Та ч бас хүний эрх хамгаалагч” подкаст, “Ардчилал таймс” сонины сэтгүүлч Б.Янжмаагийн “Зөөлөн хүч”, “Дорнод” сонины сэтгүүлч Б.Туяагийн “Түүнд бариа гэж үгүй” хөрөг найруулал тусгай байрын шагнал хүртсэн юм.












“Хүний эрх хамгаалагч Зоригтон” уралдаанд МҮОНР-ийн сэтгүүлч Д.Батцэцэгийн бүтээл түрүүллээ  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй