Шууд Chart

Хүүхдийн бэлэгт агуулагдах сахар зохист хэмжээнээс 16 дахин их байна

2020-05-28 17:05:21

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд байна. Нийт 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэнийг уг шалгалтад хамруулсан юм. 449 газрыг хамруулсан тус хяналт шалгалтаар 560 орчим зөрчлийг илрүүллээ. Иймд хүүхдийн бэлэг сонгохдоо сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэх, хаяг шошгыг сайтар нягтлахыг анхааруулж байна.

Мөн хүүхдийн бэлэгний сахарын агууламжид анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Нэг ширхэг жүүс, нэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, түүнтэй төст бүтээгдэхүүн, нэг ширхэг шоколад буюу 6 ширхэг бүтээгдэхүүн орсон дундаж бэлэгний сахарын агууламжийг тооцож үзэхэд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг гэсэн судалгаа бий. Энэ нь ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдагтай харьцуулан үзэхэд даруй 16.5 дахин их байна. Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүүхдийн шүдийг өвчлүүлэх эрсдэлтэйгээс гадна хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршлыг бууруулдаг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл хүүхэд шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй юм.

Иймээс сахарын агууламж багатай, эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна.\

Эх сурвалж: НМХГ


Хүүхдийн бэлэгт агуулагдах сахар зохист хэмжээнээс 16 дахин их байна  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй