Шууд Chart

“Дархлаатай Монгол” аяны хүрээнд 500 ширхэг “Салимон” бэлдмэл хандивлав

2020-05-29 09:40:32

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хаврын улиралд монгол хүний дархлаа сулардагтай холбогдуулан коронавируст цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын дархлааг үндэсний брэнд болох “Салимон” бүтээгдэхүүнээр дэмжих зорилгоор “Дархлаатай Монгол” аяныг санаачлан эхлүүлсэн билээ.

Тэгвэл тус аяны хүрээнд “Шинэ Анагаах ухаан” их сургуулийн захирал, Төрийн шагналт, хүний гавьяат эмч, доктор, профессор М.Амбага 100 ширхэг “Dr Ambaga” брендийн Салимоныг хандивлаж байгаагаа өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Ийнхүү “Дархлаатай Монгол” аянд нэгдсэн Булган, Төв аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, “Эм холбоо” ТТБ, эм зүйчид, Төрийн шагналт, хүний гавьяат эмч, доктор, профессор М.Амбага нар нийтдээ 500 ширхэг “Салимон” бэлдмэлийг хандивлаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Дархлаатай Монгол” аяны хүрээнд 500 ширхэг “Салимон” бэлдмэл хандивлав  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй