Шууд Chart

Эх үрсийн баярын урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна

2020-05-29 16:13:25

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дугаар сарын 17-ний өдрийн 01/13 дугаартай “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 57 аж ахуй нэгж иргэнд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Маргаз трейд” ХХК, “Эрхэс есүхэй” ХХК, “Хоо толгой” ХХК, “Дэвжих долоон бурхан” ХХК, “Шаргай бүүдэй” ХХК, “Виктор сан” ХХК, “Болор тайж” ХХК, “Хонины орд” ХХК-ий хүнсний дэлгүүрт хүнсний бараа бүтээгдэхүүнээ түгээлтээр хүргэн үйлчилж буй аж ахуй нэгж, иргэдийн тээвэрлэлтийн байдалд хяналт хийхэд зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, ахуйн барааг \вок саван\ хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэх,тээврийн хэрэгсэл нь подон тавиургүй, тээврийн хэрэгслээ угааж цэвэрлэж халдваргүйтгэл хийлгээгүй, жолооч, түгээгч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэг зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ


Эх үрсийн баярын урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй