Шууд Chart

Уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулав

2020-05-30 10:18:43

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд 37 дахь жилдээ зохион байгууллаа.  

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнээс  үүдэлтэй хор уршиг, хохирлыг ойлгуулан таниулах зорилготой тус уралдаанд 1183 бүтээл ирсэн байна.  Эдгээр бүтээлээс шилдэг 35 хүүхдийг шалгаруулан өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан  “Зай барих” дүрмийг баримтлан хүүхэд бүрийн халууныг үзэн, гарыг ариутгаж арав арваар нь шагнаж урамшуулсан юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулав  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй