Шууд Chart

Ажилтан, алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа

2020-05-30 10:23:36

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд аж, ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Дөвшин, Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Мягмарсүрэн, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон  нар удирдан явуулж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, аж, ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар болон галын аюулгүй байдал сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Цахим сургалтад нийт 60 аж ахуйн нэгж, байгууллагын захирал, хүний нөөцийн ажилтан,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежер, галын болон барилгын инженер зэрэг албан тушаалтнууд  хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ажилтан, алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй