Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан

2020-05-30 14:57:20

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно.

2020 оны 05 дугаар сарын 30-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, говийн аймгуудын нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм хүйтэн, бусад хэсгээр 1-3 хэм,  өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй