Шууд Chart

“SpaceX”-ийн сансрын хөлөг амжилттай хөөрлөө

2020-05-31 11:26:22

Энэ бямба гарагт АНУ-ын сансар судлалын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал тохиож байна. 2011 оноос хойш анх удаагаа Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг амжилттай хөөргөөд байна.

Америкийн “SpaceX” компанийн бүтээсэн сансрын хөлөг Флорида мужийн сансрын төвөөс амжилттай хөөрөөд байна. Энэхүү сансрын хөлөг Америкийн хоёр сансрын нисгэгчийг Олон Улсын Сансрын Төвд хүргэх юм. Өнгөрсөн 10 орчим жилийн турш Америкийн сансрын нисгэгчид Оросын сансрын хөлгөөр олон улсын сансрын станцыг зорьж байсан бол одоо ийнхүү өөрийн орны нутаг дэвсгэрээс нислэг хийж эхлээд байна.

Драгон” гэж нэрлээд буй сансрын хөлгийг “Фалкон 9” пуужингаар зөөвөрлөжээ. Хөлөг газраас хөөрснөөс хойш 12 минутын дараа пуужингаас салгагджээ. Түүхэн гэж нэрлэгдэж байгаа энэхүү нислэгийг өнгөрсөн лхагва гарагт хийхээр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлаас үүдэн хойшлогдоод байсан юм. АНУ-ын Сансар Судлалын “НАСА” агентлаг олон улсын сансрын станц уруу бараа бүтээгдэхүүн төдийгүй сансрын нисгэгчдийг зөөвөрлөх пуужин, сансрын хөлгийг бүтээх төсөлд хувийн компаниудыг татан оролцуулж эхлээд байна. “SpaceX” компани Америкийн сансрын нисгэгчдийг олон улсын сансрын станц уруу тээвэрлэж буй анхны хувийн компани болж түүхэнд нэрээ мөнхөлж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“SpaceX”-ийн сансрын хөлөг амжилттай хөөрлөө  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй