Шууд Chart

Энэтхэг улс хөл хориогоо сулруулна

2020-05-31 11:39:15

Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт орох Энэтхэг улс хөл хориогоо сулруулах алхмыг даваа гараас авч эхэлнэ гэдгээ мэдэгджээ. Гэхдээ коронавирусний халдвар өндөр байгаа бүс нутгуудын хөл хориог хэвээр үлдэх юм байна.

   

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор Энэтхэг улс 03-р сарын сүүлээс хөл хорио тогтоосон юм. Тэгвэл дээрх хөл хориог ирэх сараас шат дараатайгаар сулруулахаар болоод байна. Энэтхэгийн засгийн газраас бямба гарагт танилцуулсан төлөвлөгөөгөөр тус улсын жижиглэнгийн худалдаа болон үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа даваа гарагаас хэвийн горимд шилжих юм.

Ирэх сарын 8-наас эхлэн томоохон хэмжээний худалдааны төв, захууд, зоогийн газар болон зочид буудлууд үүд хаалга дэлгэнэ. Гэхдээ Сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрууд хэзээ нээгдэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн олон улсын нислэг хэзээнээс дахин эхлэх талаарх тодорхой шийдвэр гараагүй байна. Энэ хооронд Энэтхэгийн зарим муж хотод коронавирусний халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа юм.

Өчигдөр л гэхэд тус улсад 7900 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх халдвар өндөртэй бүсүүдэд  хөл хорио 06-р сарын 30-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Энэтхэг улсад “Ковид-19”-ээр өвчилсөн хүний тоо нийт 170 мянгад хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг улс хөл хориогоо сулруулна   
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй