Шууд Chart

Франц: Луйврын музей 7-р сарын 6-нд нээгдэнэ

2020-05-31 11:47:19

Европын орнууд хөл хориогоо цуцалж, томоохон үзвэр үйлчилгээний газрууд үүд хаалга дэлгэж эхэлжээ. Францын нийслэлд байрладаг алдарт Луйврын музей 07-р сарын 06-наас зочид, жуулчдыг хүлээн авч эхлэх юм байна.

Шинэ коронавирусний дэгдэлтийн улмаас 3 сар гаруйн хугацаанд хаалттай байсан Луйврын музей сар гаруй хугацааны дараа ийнхүү нээгдэх юм. Францын засгийн газраас олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудыг нээх талаарх шийдвэрийг баасан гарагт танилцуулжээ. Тодруулбал, Францын хаадын ордон болох Версалийн ордон 06-р сарын 06-наас нээгдэх бол Парис хотноо байрлах Орсе музейг 06-р сарын 23-нд нээхээр төлөвлөсөн байна. Дээрх түүх, дурсгалт газруудаар зочлогчид заавал амны хаалт зүүсэн байх ёстой гэдгийг Францын Соёлын сайд сануулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц: Луйврын музей 7-р сарын 6-нд нээгдэнэ  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй