Шууд Chart

“Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал боллоо

2020-05-31 13:23:36

Эрүүл мэдийн дэд сайдаар ахлуулсан ЭМЯ, СЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сангийн холбогдох мэргэжилтэнүүдийн бүрэлдэхүүнтэй “Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал боллоо.


Хурлаар дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх сэргийлэх тарилгын 2021 оны төлөвлөгөөний төсөл, төсвийн үндсэн чиглэлийг хэлэлцэж баталж, төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлж батлуулах шийдвэрийг гаргалаа. Төсөвт коронавирусын эсрэг вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахад шаардлагатай эхний ээлжийн вакциныг авахад шаардлагатай зардлыг тусган орууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал боллоо  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй