Шууд Chart

"Миний бяцхан тайз" ялагчдаа тодрууллаа

2020-06-01 15:33:22

Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготойгоор Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ТОТАЛ МЮЗИК ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК хамтран хүүхэд багачуудын дунд зарласан хөгжмийн уралдааны ялагчид өнөөдөр тодорлоо.

Тус уралдаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас төдийгүй АНУ,  Герман,  Швед,  Япон,  Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад амьдарч, сурч байгаа  нийт 340 гаруй хүүхэд сонирхогчийн болон мэргэжлийн гэсэн хоёр төрөлд  5-11, 12-16 нас гэсэн ангиллаар өрсөлдлөө.

Нийт 8 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд оролцогч хүүхдүүд гэрийн нөхцөлд бүх төрлийн хөгжмийн зэмсгээс сонгон өөрийн бүтээлийг 2 минутад багтааж зөвхөн гэртээ гар утсаараа дүрс бичлэг хийн МҮОНРТ-д ирүүлэх ёстой байв.

Та бүхэнд "Миний бяцхан тайз" хөгжмийн уралдааны ялагчдыг танилцуулж байна.

Мэргэжлийн төрөл

5-11 нас:

Нэгдүгээр байр: О.Нандин /11 нас/ - Монгол Улсын консерватори

Хоёрдугаар байр: Б.Ирмүүн /10 нас/ - Монгол Улсын консерватори

Гуравдугаар байр: З.Амин-Эрдэнэ /8 нас/ - Монгол Улсын консерватори

Тусгай байр: Ч.Цэцэн /11 нас/ - Монгол Улсын консерватори

12-16 нас:

Нэгдүгээр байр: Б.Аранзал /14 нас/ - Монгол Улсын консерватори

Хоёрдугаар байр: М.Мөнхням /13 нас/ - Монгол Улсын консерватори

Гуравдугаар байр: М.Хулан /12 нас/ - Монгол Улсын консерватори

Тусгай байр: Г.Азбилэг  /12 нас/ - Монгол Улсын консерватори


Сонирхогчийн төрөл

5-11 нас:

Нэгдүгээр байр: Т.Есүй /9 нас/ - СЭЗИС-ийн харьяа “Эрхэм баян эрдэм” дунд сургууль

Хоёрдугаар байр: А.Мишээл /10 нас/ - Дархан-Уул аймаг

Гуравдугаар байр: О.Дариймаа /11 нас/

Тусгай байр: Б.Биндэрья /11 нас/ - Австрали Улсад амьдардаг

12-16 нас:

Нэгдүгээр байр: Б.Хулан /16 нас/ - Нэгдүгээр сургууль

Хоёрдугаар байр: Г.Баяржаргал /12 нас/ - Дархан-Уул аймгийн Од цогцолбор

Гуравдугаар байр: Б.Төвшинжаргал /14 нас/ - 115 дугаар сургууль

Тусгай байр: Г.Номиндарь /16 нас/ - 32 дугаар сургууль


















































"Миний бяцхан тайз" ялагчдаа тодрууллаа  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй