Шууд Chart

“Коронавирус Хүүхдийн нүдээр” цахим аяныг зохион байгууллаа

2020-06-01 12:10:15

Сүхбаатар Эрүүл мэндийн төв Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Коронавирус Хүүхдийн нүдээр” цахим аяныг зохион байгууллаа. Аяны зорилго дэлхий даяар тархаж буй цар тахал коронавирусний халдвар хүүхдийн ертөнцөд хэрхэн нөлөөлж буйг харуулах, дуу хоолойг нь сонсох, өөрсдийн үзэл бодлоо өнгө, дүрс, үгээр илэрхийлэх боломжийг тэдэнд олгоход байв.

Нөгөө талаар Эрүүл мэндийн сайдын “2019 оны хүүхдийн эрүүл мэнд, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” гэсэн даалгаврын хүрээнд Хүүхэд хамгаалал хөгжил, эцэг эхийн зөвлөлийг байгуулж, байгууллагын хүүхдүүдээ хамгаалах олон ажлыг хийж байгаагийн  нэг нь өнөөдрийн “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээ юм. Аяны хүрээнд Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн эцэг эхийн зөвлөл 0-5 насны 120 гаруй хүүхдэд бэлэг өгч, 0-18 насны хүүхдийн онцлогт таарсан эсээ, зохион бичлэг, гар зургийн уралдааныг цахимаар явууллаа.

Мөн энэ оны 9 дүгээр сард сургууль элсэн орох 6 хүүхдэд дүрэм хувцас, хичээлийн хэрэгсэл, байгууллагынхаа үйлчлэгч эмэгтэйн 12 дугаар ангийн хүүхдэд Хас банкны  300 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтрийг сургалтын төлбөрт нь нэмэр болгож,  гардуулан өгсөн юм. Онц байдал зарласан хол хориотой үед ч хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах, тэднийхээ дуу хоолойг сонсох, баярлуулах ажлыг хойш тавилгүй шинэ санал санаачилга гаргаж, цахимаар Хүүхдийн баярын арга хэмжээгээ зохин байгуулж байгаа нь бахархууштай байна. Мөн нийгмийн үүргээ ухамсарлаж энэхүү арга хэмжээг дэмжиж хүүхдүүдэд урам хайрласан “Монфа” эмийн сан, “Оношмед” лаборатори, “Цолмон маргад” ХХК, Хас банканд талархал дэвшүүлье.








“Коронавирус Хүүхдийн нүдээр” цахим аяныг зохион байгууллаа  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй