Шууд Chart

Цаг агаар энэ 7 хоногт...

2020-06-01 12:39:33

2020 оны 6 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 8-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно -

Хур тунадас: 2-нд нутгийн нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: 2-3-нд говь, талын нутгаар, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд  зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн боловч, цаашдаа  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.


Цаг агаар энэ 7 хоногт...  
Үзсэн: 7539 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй