Шууд Chart

Тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

2020-06-02 09:11:40

Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабын энэ сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрээр 6 дугаар сарын 11-ний өдөр Япон Улсад байгаа монгол иргэдийг татан авах ээлжит тусгай үүргийн нислэгийг зохион байгуулахаар болов. Одоогоор тус ЭСЯ-нд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн 1448 орчим иргэд бүртгүүлээд байгаа бөгөөд энэхүү бүртгэл мэдээллийг УОК-ын Шуурхай штабд тухай бүр хүргүүлэн ажиллаж байна. Тусгай үүргийн нислэгт багтах зорчигчдыг ЭСЯ-наас явуулсан бүртгэл, иргэдийн өргөдөл хүсэлтэд тулгуурлан УОК-ын Шуурхай штаб эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдэе.

УОК-ын Шуурхай штабаас энэ удаагийн ээлжит тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн жагсаалтыг ирүүлмэгц тухайн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож, нислэг болон бусад холбогдох мэдээлэл, чиглэлийг өгч ажиллах болно.

Эх сурвалж: Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам


Тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн анхааралд  
Үзсэн: 1460 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй